Тэмцээнд 9 багийн 60 гаруй өсвөрийн аврагч оролцож байна

72216914_538963276855252_5842619685501140992_n.jpg

   Нийслэлийн  түүхт 380 жилийн ойг угтаж, нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн аварга шалгаруулах  “Өсвөрийн Аврагч-2019” тэмцээнийг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.

Тэмцээнд 9 дүүргийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт шалгарсан “Өсвөрийн аврагч” бүлгийн  60 гаруй сурагч оролцож байна.

Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

Нийслэлийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс 1, 2, 3, тусгай байрыг шалгаруулж, тэмцээний тэргүүн байрт шалгарсан “Өсвөрийн аврагч” бүлгийн сурагчид 10 дугаар сард зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top