Уулзалтаар гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов

DSC6374.jpg

 БНСУ-ын Гёонги мужийн Гал, гамшгийн удирдлагын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Ли Чёнву, тус газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ку Генг Ман, Гамшгийн Шуурхай удирдлагын төвийн дарга, дэд хурандаа Си Хван Им нар НОБГ-т айлчилж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяртай уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцлоо.

Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газартай 2006 онд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн  түүхтэй.

 Үүнээс хойш өдгөө Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба-119, Гёонги мужийн Гал, гамшгаас хамгаалах газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хурандаа Б.Өлзийбаяр уулзалтын төгсгөлд  “БНСУ-ын Гёонги мужийн Галын академиас Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын аврагч, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, жил бүр 20 алба хаагчийг хүлээн авч, Гал унтраах, аврах ажиллагааны 14 хоногийн сургалтад хамруулдагт талархал илэрхийлье. Та бүхний айлчлалд амжилт хүсье” гэлээ.  

Төлөөлөгчид энэ сарын 02-05-ны өдрүүдэд  НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, нийслэлийн Аврах анги-105 болон Гал түймэр унтраах, аврах ангиудын  үйл ажиллагаатай танилцах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top