Сургалтын танхимтай боллоо

71876057_945889982443519_3540469321664823296_n.jpg

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улаанзагалмай нийгэмлэгтэй хамтран “Сургалтын танхим”-ыг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцсон байна.

 Тус сургалтын танхимыг МУЗН-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд  иргэд, олон нийтэд анхны тусламжийн сургалт, дадлага зохион байгуулах юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top