Он гарсаар 1093 хүний амь насыг авран хамгаалав

9X1A9580-6r8jooclnl2m0cq0alzwdjjo7whwfyxxikeb5kb0klc.jpg

Он гарсаар улсын хэмжээнд эхний 9 сард нийт 3896 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 171 хүн амь насаа алдаж, 84 хүн гэмтэж бэртэн 26076 толгой мал, амьтан хорогдож, 45.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 25586 хүн, 4801 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1093 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 49.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 39 хувь буюу 304, эд хөрөнгө  48 хувь буюу 16 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Тээврийн хэрэгслийн ослын 61 удаагийн дуудлагад 471 хүн, 104 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 73 хүнийг аварч, 38 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Цогцос гаргах 17 удаагийн дуудлагад нийт 309 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Харин он гарсаар эхний 9 сард нийт 171 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар буурсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 17.jpg

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
scroll to top