Бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулав

72239715_947007278998456_8648464241646370816_o.jpg

Говьсүмбэр аймагт энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд өчигдөр жагсаалын бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.

Бэлэн байдлын үзлэгт аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын 540 гаруй ажилтан, алба хаагч оролцсон юм.

Түүнчлэн ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгээс тус аймгийн Баянтал сумын иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг “Бэлэн бай“ сургалтын багцын гал түймэр, зудын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, аюулт үзэгдэл, осол, гамшиг, эмзэг байдал, чадавхийн ойлголт, ялгаа“ сэдвээр зохион байгуулав. Сургалтад 75 иргэн хамрагдлаа гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top