1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10,11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай”-д 10х7, 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 05:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 05: 38 цагт очиж 3 цаг, мөн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км зам туулан 05:48 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж тус тус унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 10:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14 км зам туулан 10:29 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд иргэн А-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин, 2х4 метрийн хэмжээтэй 2 амбаар, иргэн Д-гийн 5 ханатай гэр, иргэн О-гийн 5 ханатай гэр, М-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 15:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 15:40 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 19:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 19:37 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 21:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 21:12 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт 5х4 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 12:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 12:39 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн “Ханангийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 37 км-т/ 9х16 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 22:05 цагт хүлээн авч тус аймгийнОнцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх аврах бүлгийн 2 алба хаагч, 1 автомашинтай 42 км зам туулан 23:26 цагт очиж 3 цаг 25 минут, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 60 км зам туулан 23:20 цагт очиж 1 цаг 54 минут ажиллаж тус тус унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багт иргэн Х /40 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлтэй/ 2019.10.04-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2019.10.06-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, ар гэрийн 13 хүн, нийт 30 хүн, 3 автомашин, 7 мотоциклтой 10.07 ны өдрийн 10:30 цагаас эхлэн тус багийн “Хар-Ус” гэдэг газраас “Бор толгой” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 10.08-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР