Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-ийн бичил уурхай 57 дугаар налуу ам /Уклон/-д цахилгаан тасарсны улмаас уурхайн гүнд ажиллаж байсан 3 иргэн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.10.02-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч,1 автомашинтай ажиллаж иргэн Ц /50 настай, эрэгтэй/, Ц /28 настай, эрэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/ нарыг уурхайн гүнээс эсэн мэнд татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 2015.09.27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан ба тус сумын Засаг даргын 2015.09.25-ны өдрийн А/82, аймгийн Засаг даргын А/346 дугаар захирамжаар тус тус хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөрөн суманд 1 дүгээр хавьталттай 21 хүн, Цэцэрлэг суманд 2 дугаар хавьталттай 5 хүн байгаа, биеийн байдал нь хэвийн байна. Аймгийн Онцгой байдлын газрын даргын 2015.09.30-ны өдрийн А/68 дугаар тушаалаар оршуулах ажлын хэсэг 11  хүний бүрэлдэхүүнтэй томилогдож, 2015.10.02-ны өдөр аймгийн төвөөс баруун хойд зүгт 35 км-т “Шарга морьтын хөндий“ гэдэг газар оршуулсан.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;      

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар  иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;    

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005-дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Гурван нуур” гэдэг газар /сумын төвөөсзүүн урд зүгт 80 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.02-ны өдрийн 10:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0132 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, Баянтүмэн сумын 16 иргэн, 2 автомашин, Матад сумын 12 иргэн, 1 автомашин, Нийт 67 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.02-ны өдрийн 21:00 цагт;

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Түнхэлийн холбоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.02-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автмашин, Булган сумын 22 иргэн, 3 автомашин, Хэрлэн сумын 35 иргэн, 6 автомашин Нийт 69 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.02-ны өдрийн 16:30 цагт тус тус унтраасан.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадилан зуслангийн задгайд иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.02-ны өдрийн 11:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Дэнж”-ийн 1 дүгээр гудамжны 16 тоотод иргэн Б-ийн байшин, мөн гудамжны 15 тоотод иргэн О-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.02-ны өдрийн 23:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Далан”-ийн 8 дугаар гудамжны 15 тоотод иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.02-ны 11:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 15 дугаар ангийн 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

 

 

scroll to top