Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын “Далт” 5 дугаар  багийн иргэн Б /16 настай,эмэгтэй/ 2015.10.03-ны өдрийн 09:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон мэдээлэлийг 2015.10.04-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн ОБН-ын 7 алба хаагч, ар гэрийн 2 хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.10.04-ны өдрийн 12:30 цагт “Бүрэнхайрхан”  6 дугаар багийн тоглоомын дэлгүүрт  байсныг эсэн мэнд олсон.

Ус,цас,шаварт саатсан: Налайх дүүргийн 1 дүгээр  хорооны нутаг “Мойлтын тохой” гэдэг газар Туул голд “Lexus-470” загварын автомашин суусан дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 18:25 цагт хүлээн авч тус дүүргийн ОБХ-ийн 5 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 2015.10.04-ний 19:09 цагт татаж гаргасан.

Аврах ажиллагаа: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Цэцээ гүн”-ий орчим 2 иргэн самар түүж байх үед нэг нь модноос унаж нас барсан, хамт байсан иргэн нь дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст өөрийн биеэр 16:50 цагт очиж өгсөн байна. Харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн дуудлага өгсөн иргэнтэй хамт хэргийн газарт очиход үзэгдэх орчингүй цогцсыг олох боломжгүй байсан тул цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.10.03-ны өдрийн 21:30 цагт өгсөн. Баянзүрх дүүргийн ОБХ-ийн  ГУА 35 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг 2015.10.04-ний өглөө 04:25 цагт гаргаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  2015.10.04-ний 13:00 цагт ‘’Их асгат’’ гэдэг газраас иргэн А /58 нас, эрэгтэй/ цогцосыг олж шүүхийн шинжилгээний  албанд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-гийн 2 дугаар гудамжны 43 тоот хашаанд байрлах бохирын нүхний бохирыг соруулахад цогцос гарч ирсэн тул гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 01:11 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Л /60 настай,эрэгтэй/ бохирын нүхэнд унаж нас барсан байсныг гаргаж цогцсыг дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 2015.09.27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан ба тус сумын Засаг даргын 2015.09.25-ны өдрийн А/82, аймгийн Засаг даргын А/346 дугаар захирамжаар тус тус хорио цээрийн дэглэм тогтоосон.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар  иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005-дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр:

Дорнод аймгийн Булган сумын Баян-уул 3 дугаар  багийн нутаг /сумаас зүүн ургаш 30 км/ “Адгын овоон” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн ОБГ-ын 24 алба хаагч,2 автомашин, Булган сумын 18 иргэн 2 автомашин, Баянтүмэн сумын 20 иргэн 2 автомашин,  нийт 42 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 00:15 цагт;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт 4 дугаар баг  “Гучын шороо” гэдэг газар /сумын төвөөс хойшоо 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 13:15 цагт хүлээн авч тус аймгийн ОБГ-ын 12 алба хаагч, Баянтүмэн сумын 8 иргэн, Сэргэлэн сумын 7 иргэн, нийт 27 хүн,3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  2015.10.04-ний өдрийн  17:24 цагт тус тус бүрэн унтраасан.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, Орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо  Бага нарангийн 45 дугаар гудамжын 5-14 тоотод иргэн Д-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 19:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант 9 дугаар баг Сутай хорооны 1-29 тоотод хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 14:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дугаар ангийн 6 алба хаагч,

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум “Боргүвээ” 5 дугаар баг Дархан, Сэлэнгийн авто замын зорчих хэсэг дээр /хуучин тээврийн товчооны харалдаа/  иргэн М-ийн Nissan X-Trial  загварын авто машин шатаж байна гэсэн дуудлагыг 22:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top