Онцгой байдлын ерөнхий газраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын хүрээлэнтэй хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний “Багшлах эрхийн сургах зүйн” сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 01-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Иргэдийн аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, сурталчилгааг зохион байгуулан ажилладаг мэргэжилтнүүдэд багшлах, заах арга зүйг эзэмшүүлэх нь сургалтын гол зорилго юм.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын 37 албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд “Багшлах эрхийн үнэмлэх” олгох юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.