Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Булган, Дархан-Уул, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар нойтон цас орсон. Өмнөговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруунааас 6-11 м/с, 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал:  21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн 12 дугаар гудамжинд цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 16:55 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн “999” худалдааны төвийн хашаанд иргэн Л-ийн эзэмшлийн “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 06:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 06:59 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Хүлэмж”-ийн 2 дугаар гудамжинд иргэн О-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 18:35 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн “Задгай”-д иргэн Д-ийн эзэмшлийн “Раун” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 22:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 22:04 цагт очиж 22 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 23:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 23:24 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны  “Буянт-Ухаа”-гийн 23 дугаар гудамжинд иргэн Д-ийн 25х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 03:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 03:20 цагт очиж  2 цаг 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ой, хээрийн түймэр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Тайгын булаг” гэдэг газарт ууланд утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр ангийн 47 алба хаагч, 9 автомашинтай 12 км замыг туулан 14:09 цагт очиход модон дотор 365 га орчим талбай шатаж байсан тул Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 18 алба хаагч, 5 автомашинтай 14:45 цагт, нутгийн захиргааны байгууллагын 3 ажилтан, 1 мотоцикл, 1 морьтой 16:06 цагт, нийт 68 хүн, 16 автомашинтай унтраахаар ажиллаж 10.19-ний  өдрийн 12:30 цагт унтраасан.

Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Шар хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч 4 автомашин, аймгийн Засаг даргын Тамгын газрын 45 ажилтан 9 автомашин, орон нутгийн 75 иргэн 11 автомашин, нийт 132 хүн, 24 техник хэрэгсэлтэй унтраахаар ажиллаж 10.19-ний өдрийн 15:02 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын байцаагч Г.Хишигжаргалд хүлээлгэн өгсөн.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Ар гүнт”-ийн даваанд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт зорчигч тээврийн автобус онхолдож олон хүн гэмтэж, нас барсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 11:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 3 автомашинтай 25.5 км зам туулан 11:54 цагт очиход Дотоод хэргийн их сургуулиас Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Замтын-Эх” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Наранбулаг” амралтын газрын чиглэлд 39 зорчигчтой /3 хүүхэд, 36 том хүн/ зорчиж явсан 07-80 УНҮ улсын дугаартай “Аеро товн” загварын автобус онхолдож 29 том хүн, 3 хүүхэд гэмтсэн тул биеийн байдал маш хүнд, хүнд 13 хүнийг нийслэлийн Аврах ангийн 1 автомашин, НТТТ-н 3 автомашин, нийт 4 автомашинаар, биеийн байдал хүндэвтэр 13, хөнгөн 19 хүнийг 35-89 УБҮ улсын дугаартай “Айсо” загварын дунд оврын автобусаар 12:33 цагаас 13:30 цагийн хооронд ГССҮТ-д хүргэж өгсөн боловч Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны харьяат  иргэн Т /36 настай, эрэгтэй/ эмнэлэгт очих замд 13:00 цагт нас барсан. Биеийн байдал хөнгөн 11 хүнийг Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байсан 1 хүнийг зөвлөгөө өгч гэрт нь буцаасан.  ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд 3 том хүн, 3 хүүхэд, биеийн байдал нь дунд 13 хүнийг энгийн тасагт хэвтүүлэн эмчилж байна. Автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат  иргэн Б /59 настай, эрэгтэй/,  Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн З /54 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн А /42 настай, эрэгтэй/,  Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Ц /40 настай, эрэгтэй/,  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн У /39 настай, эрэгтэй/,  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн Г /38 настай, эрэгтэй/ нарын цогсыг гаргаж, Тээврийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  Зам тээврийн осолд орсон автомашиныг Үндэсний аврах бригадын 3 алба хаагч, 11-47 УБТ улсын дугаартай  XCBGQW-30 загварын өөрөө өргөгчөөр татаж босгон Улаанбаатар хотод авч ирэхээр 10.19-ний өдрийн 21:00 цагт очсон боловч “Ар гүнт”-ийн давааны автозамын зорчих хэсэгт гулгаа үүссэн тул хоносон.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутгаар 10.19-ний өдрийн 11:13-12:29 цагийн хооронд салхины хүч 31 м/с хүрсний улмаас Бор тээг багийн  4 дүгээр гудамжны иргэн М-ын 5 ханатай гэр, мөн Замын шанд багийн 5 дугаар гудамжны иргэн С-ийн 5 ханатай гэр, тус сумын Найз багийн “Баян” хорооллын иргэн Б-ын 5 ханатай гэр, 8 айлын 10 хашаа нурж унасан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Нарандэлгэр аймгийн Онцгой байдлын газарт 10.19-ний өдрийн 19:00 цагт мэдээлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top