Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Аюулт үзэгдлийн талаар :

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, нийт 3 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь; 

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар  иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  үхсэн, устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;   

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь:

Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2. Ой  хээрийн түймэр:

Унтраасан: Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Адгийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 12:45 цагт /12.57 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 38 иргэн, 4 автомашинтай ажиллаж 2015.10.05-ны өдрийн 00:15 цагт унтраасан боловч дахин тус багийн “Хайчин” гэдэг газар цурамнаас ассан тухай дуудлагыг  2015.10.05-ны өдрийн 11:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Булган сумын 54  иргэн, 8 автомашин,  нийт 78 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 18:35 цагт цурманд оруулан 2015.10.06-ны өдрийн 08:17 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Шилийн шорвог” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 80 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 10:10 цагт /10:16 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  48 албан хаагч, 4 автомашин, орон нутгийн 73 иргэн, 10 автомашин, Сэргэлэн сумын 35 иргэн, 6 автомашин, Хэрлэн сумын 25 иргэн, 2 автомашинтай, нийт 181 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.06-ны өдрийн 00:40 цагт унтраасан боловч дахин тус багийн “Зүүн-Өл” гэдэг газар цурамнаас ассан тухай дуудлагыг  2015.10.06-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Баянтүмэн сумын 23 иргэн, 3 автомашин,  Сэргэлэн сумын 4 иргэн, 1 автомашин, нийт 39 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 18:30 цагт цурманд оруулан 21:02 цагт бүрэн унтрааж сумын ОНӨҮГ-ын дарга Б-д;

Cүхбаатар аймаг Мөнххаан сум 3 дугаар баг /сумаас зүүн хойш 45 км/  “Бадрах” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.06-ны өдрийн  15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Мөнххаан сумын 5 иргэн, 1 автомашин,  нийт 29 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 19:52 цагт цурманд оруулан 2015.10.07-ны өдрийн 04:20 цагт бүрэн унтрааж 6 дугаар багийн Засаг дарга М-д;

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Хүрээ-Уул” гэдэг газар  /сумаас зүүн хойш 70км, аймгаас 60 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.06-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашин,  Баянхутаг сумын 38 иргэн, 1 автомашин, 10 мотоцикль, нийт 49 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр мөн өдрийн 20:20 цагт цурманд оруулан 2015.10.07-ны өдрийн 05:40 цагт бүрэн унтрааж Баянхутаг сумын Мал үржлийн тасгийн дарга М, сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч  М нарт тус тус хүлээлгэн өгсөн.   

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 85 дугаар байрны 6 дугаар давхрын тагт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.06-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 9 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Дархан-Уул аймаг Дархан сумын 16 дугаар багийн Хөтөл хорооллын нутаг дэвсгэрт /Дархан хаалганы ойролцоо/ Приус-11 загварын 65-97 ДАР улсын дугаартай автомашин унасан, хүн хавчуулагдсан дуудлагыг 2015.10.06-ны өдрийн 17:38 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 4 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн Э  /37 настай, эрэгтэй/, Г /29 настай, эмэгтэй/ нар эд ангид хавчуулагдаж хүнд гэмтсэн байсныг гаргаж аймгийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top