1.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цацын-Энгэр” гэдэг газар иргэн М /16 настай, эмэгтэй/ 2015.10.07-ны өдрийн 14:00 цагт малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.08-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 17 албан хаагч, 2 автомашин, ар гэрийн 2 иргэн, 1 автомашин, нийт 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:10 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоон 2015.10.10-ны өдрийн 07:30 цагаас үргэлжлүүлж байна.
2. Газар хөдөлсөн тухай мэдээлэл:
Увс аймгийн Тариалан сум /Сумаас хойд зүгт 12 км-ийн зайд/ Хөхөө багийн нутагт “Хөхөөн уул” гэдэг газарт /У-91086’ Ө-49088’/ 2015.10.09-ний өдрийн 12:14:06 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн. Увс аймгийн Улаангом хот болон Тариалан сумын нутаг дэвсгэрт сул газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй байна.
3. Аюулт үзэгдлийн талаар :
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, нийт 4 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь:
Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр шатаж байна дуудлагыг 2015.10.09-ний өдрийн 23:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 6 албан хаагч;
Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Үйлчилгээний хорооны 4-18 тоотод грааш шатаж байна дуудлагыг 2015.10.09-ний өдрийн 22:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Хөвсгөл хүнс ХК-ийн манаачийн байрны дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.10.9-ний өдрийн 23:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 13 албан хаагч;
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, МҮОНРТ-ийн сүлжээ Улсын төсөвт үйлдвэрийн газрын Чингэлтэй уулан дахь хойд чиглэлийг хариуцсан дахин дамжуулах бааз станцын байшинд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 04:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашин, МШУТ-ийн жижүүрийн бүрэлдэхүүн 4 албан хаагч, 1 автомашин нийт 20 албан хаагч тус тус ажиллан унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР