Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 7-12 м/с, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 10 дугаар сарын 30-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсэг, 31-нд Дорнодын хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 30, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө  4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 9х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 06:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 43 км зам туулан 07:25 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 08:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 08:36 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 10:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 10:11 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 18х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 22:29 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 22:38 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Баянголын-Ам”-ны “Задгай”-д 11х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 23:10 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 23:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 23:34 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн “Гурван бурхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 10 иргэн, мөн аймгийн Цагаан-Овоо сумын 10 иргэн, нийт 40 хүн, 4 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 17:50 цагт унтраан тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4.Үйлдвэрлэлийн осол:

Бусад үйлдвэрлэлийн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд 6 метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт 3 ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас 1 хүн 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулан нас барсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очиход тус станцын цахилгааны засварчин Б /35 настай, эрэгтэй/ 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж  трансформаторын төмөр тулгуурын 5 метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан тул цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Н-ийн гэрээс хичээлдээ 10.23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болсон тул мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 26 алба хаагч, ар гэрийн 8 иргэн, “Ховд” их сургуулийн 8 оюутан, нийт 48 хүн, 7 автомашинтай 10.27-ны өдрийн 12:00 цагаас эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар  хүртэл 9 км-т явганаар, “Ховд” голд 1.5-2 метрийн гүнд 3 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:10 цагт түр зогсоосон. 10.28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 10.29-ний өдрийн 09:00 цаг хүртэл Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

БусадЗавхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн ‘’Хясааны-Үзүүр’’ гэдэг газар /Тосонцэнгэл сумын төвөөс зүүн зүгт 130 км-т/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Завхан аймгийн Их-Уул сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Лексүс-470” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 130 км зам туулан 18:55 цагт очиж цасанд суусан автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top