Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтэс, Цагдаагийн газраас төрийн захиргааны байгууллагуудын дунд ”Гэмт хэрэг, зөрчилгүй тэргүүний байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 30-наас эхлэн зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Болзолт уралдаанд аймгийн 23 агентлаг оролцсон бөгөөд хамт олноороо гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг, тэргүүний нэг байгууллагыг шалгаруулсан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын хамт олон болзолт уралдааны хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, алба хаагчдын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн олон ажил зохион байгуулж ажиллаж, төрийн байгууллагуудыг манлайлан “Гэмт хэрэг, зөрчилгүй тэргүүний байгууллага”-аар шалгарсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.