Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөртэй холбогдуулан НҮБ-ын Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Газрын Ази Номхон Далайн бүс нутгийн дарга Фен Мин Канаас ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралд дараах захидлыг ирүүлжээ. Уг захидалд,
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн “Аюулгүй амьдрах мэдлэг” уриан хүрээнд:
-Гамшгийн эрсдэлийн удирдлагын шинжлэх ухааныг сайшаах уламжлалт, уугуул, орон нутгийн мэдлэг болон дадлагыг дээшлүүлэх
-Нутгийн нийгэм, уугуул ард иргэдийг Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Сендайн Үйл Ажиллагааны Хүрээний хэрэгжилтэд татан оролцуулах /холбох хандлага/арга замыг хэрэгжүүлэхийг захидалдаа дурдсан байна.
Мөн энэхүү өдрийн уриа бүхий зурагт хуудсыг илгээжээ.
Мөн тэрээр, “2015-2030 он хүртэлх Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Сендайн Үйл Ажиллагааны Хүрээ”-ний баримт бичгийн хуулбарыг ирүүлсэн байна.