Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл Элэг бүтэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, элэгний В, С, D вирусийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаар Онцгой байдлын ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүнд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын байгууллага “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэг, элэгний өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх тарилгад үнэ төлбөргүй хамруулсан юм. Ялангуяа онцгой байдлын салбарын алба хаагчдын дунд ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан гамшгийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг, нойр, хоолны дэглэм алдагдсанаас дотор эрхтэний болон бөөр, нурууны өвчлөл ихтэй байдаг.
Тэгвэл “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл Элэг бүтэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас Онцгой байдлын байгууллагыг “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудыг тэргүүлэн, идэвх санаачлагатай ажилласан, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ