Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг иргэн Г /57 настай, эрэгтэй/ 2015.10.09-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ тус уурхайн 1 дүгээр поструу явна гэж гараад сураггүй болсон дуудлагыг 2015.10.13-ны өдрийн  07:19 цагт /08:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой   байдлын  газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 8 албан хаагч, 1 автомашин, нийт 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус аймгийн Мандал сумын Түнхэл багийн Гацуурт голын эрэг дээрээс 2015.10.13-ны өдрийн 09:20 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2,  2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 4 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн хонины цэцэг өвчинөөр өвчилсөн болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-т шинжлүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  үхсэн тул устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-н 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Шивэртийн байшингийн ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50  км/ малчин Ц.Эрдэнэсайханы 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ “Буриадын голын Ямаат” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 17:07 цагт хүлээн авч тус аймгийн Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Хонин Уулын 4 дүгээр заставын 6 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, 1 автомашинтай нийт 23 хүн, 1 техник хэрэгсэлтэй, 5 мотоцикль, 6 морьтойгоор ажиллаж байна.

Цурамд орсон: Увс аймгийн Хяргас сумын “Хайрхан” багийн “Хавчиг зураа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 15 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 74 иргэн, 2 автомашин, 7 мотоцикль, нийт 85 хүн 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 14:20 цагт цурамд;

Увс аймгийн Хяргас сумын “Бугат” багийн “Булганы-Ар” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 14:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 110 иргэн, 10 автомашин, 10 мотоцикль, нийт 123 хүн 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.12-ны өдрийн 11:45 цагт цурамд тус тус оруулсан.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн зөрчлийн 17,  орон нутагт гал түймрийн 4  дуудлагатай байлаа.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг “Дугуй” дэлгүүрийн хойд талд  “Хюнда” загварын хогны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 11:39 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Сэлэнгэ АЗЗА” ХХК-ийн хашаан дотор 50 тн замын хар тос шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 16:19 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Баянголын бригадад /сумаас урд зүгт 30 км/ “Есөн мана” ХХК-ийн ажилчдын байшин, иргэн Б-н 55-00 УБГ улсын дугаартай “Ланд-200” загварын автомашин, 74-08 УБН улсын дугаартай “Портер” загварын автомашин, иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч;

Дархан-Уул аймгийн Хонгор сум орох замд өвс ачсан “Норд-бенз” загварын 13-23 УНИ улсын дугаартай /20м урттай шаланз/  автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 04:04 цагт хүлээн авч Гал унтраах, Аврах 22 дугаар ангийн 10 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top