1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн Баянхошуу гэдэг газар малчин У-ийн гэрээс М /31 настай ,эрэгтэй/ 2015.10.18-ны өдрийн 01:00 цагийн үед гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч тус сумын багийн Засаг дарга Я-ээр ахлуулсан орон нутгийн 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Түймэртийн-Овоо” /сумаас хойш 1 км-т/ гэдэг газраас мөн өдрийн 21:45 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан халдун, Ононгийн халуун рашаан чиглэлд иргэн Б, Ж, Л, Б, А нарын 5 иргэн Ланд-80 загварын 01-68 УНК улсын дугаартай, Ланд-200 загварын 25-28 УНИ улсын дугаартай автомашинтай 2015.10.10-ны өдөр гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт зогсоож, 2015.10.19-ний өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн МЭАЦЛ-д “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-ийн 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Шивэртийн байшингийн- Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50 км/ малчин Э-ийн 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Хэнтий аймгийн Норовлин сумын Баян-Өлзийт багийн /сумаас зүүн урагш 27 км/ “Шалз” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Норовлин сумаас 44 иргэн, 6 автомашин, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумдаас 60 иргэн, 7 автомашин, нийт 140 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Унтарсан түймэр: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ “Буриадын голын-Ямаат” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 17:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0257 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, 1 автомашинтай, 5 мотоцикль, нийт 37 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.17-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулан, 2015.10.18-ны өдрийн 12:50 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б, байгаль орчны хяналтын улсын байцаагч М багийн Засаг дарга Н, байгаль хамгаалагч Ш нарт хүлээлгэн өгсөн.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулийн хашаанд хураалгаатай цонх шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 12:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 алба хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 8 дугаар гудамжны 135 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 16:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут багийн 4 дүгээр гудамжны 02 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 17:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 39 дүгээр гудамжны 18 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 19:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч,
Нийслэлийн Найлах дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 14 дүгээр гудамжны 564 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
5. Техникиийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын /сумаас хойш 60 км-т/ 33 дугаар зөрлөгийн наад талд босоо тэнхлэгийн авто зам дээр Nord benz , Kargoni benz загварын 2 ачааны автомашин мөргөлдөж, 1 жолооч нь нас барсан тухай дуудлагыг 2015.10.19-ний өдрийн 02:30 цагт аймгийн цагдаагийн газрын жижүүр, цагдаагийн дэслэгч А аймгийн Онцгой байдлын газарт өгсөнөөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, Kargoni benz загварын ачааны автомашины жолооч /нэр, насыг тодруулахаар ажиллаж байна/ нас барсныг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР