Онцгой байдлын ерөнхий газраас Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд спортын тэмцээнийг энэ сарын 22-24-ны өдрүүдэд “Аврагч” биеийн тамир техник-спортын хороонд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, СХЗГ, МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын 120 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард,дартс, шатар гэсэн зургаан төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Дартсны эрэгтэй төрөлд багийн дүнгээр тэргүүн байрт Шадар сайдын ажлын албаны баг тамирчид, дэд байрт ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрт МХЕГ-ын баг тамирчид шалгарсан бол эмэгтэй төрөлд багийн дүнгээр нэгдүгээр байрт МХЕГ-ын баг тамирчид, дэд байрт ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрт СХЗГ-ын баг тамирчид шалгарлаа.
Гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг ОБЕГ-ын баг тамирчид, дэд байрыг МХЕГ-ын баг тамирчид, гутгаар байрыг СХЗГ-ын баг тамирчид эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт МХЕГ-ын баг тамирчид, дэд байрт СХЗГ-ын баг тамирчид, гутгаар байрт ОБЕГ-ын баг тамирчид шалгарсан юм.
Шилдэг эрэгтэй тоглогчоор ОБЕГ-ын тамирчин Д.Нацагдорж тодорлоо.
Харин сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг МХЕГ-ын баг тамирчид, дэд байрыг ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрыг Чөлөөт бүсийн баг тамирчид шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт СХЗГ-ын баг тамирчид, дэд байрт ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрт МХЕГ-ын баг тамирчид тус тус шалгарсан юм.
Шилдэг тоглогчоор МХЕГ-ын тамирчин Г.Цэнд-Аюуш, СХЗГ-ын тамирчин Б.Цэлмүүн нар тодорлоо.
Тэмцээний нйилбэр дүнгээр нэгдүгээр байрт МХЕГ-ын баг тамирчид, дэд байрт СХЗГ-ын баг тамирчид, гутгаар байрт ОБЕГ-ын баг тамирчид шалгарлаа.
Ирэх жилийн спортын тэмцээнийг шилжин явах цомын эзэн болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.