Гал сөнөөгч, аврагчдын хувцас хэрэглэлийг нийлүүлэх боломжийн талаар санал солилцлоо

ft-Group-photo-1.jpeg

Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал 2019“-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөлөгчид оролцох үеэрээ Туркийн аюулгүй албаны хувцас, хэрэглэлийн 90 хувийг үйлдвэрлэгч “Киванч” компанийн удирдлагатай уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр талууд гал сөнөөгч, аврагчдын хувцас хэрэглэлийг Монгол Улсын Онцгой байдлын албанд нийлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Киванч компани нь гал сөнөөгчдийн обьектын гал унтраах хувцасны Европын холбооны DIN EN 469 стандарт, ой, хээрийн түймэр унтраах хувцасны DIN EN 15614 стандартын дагуу тус тус хувцас, хэрэглэлийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг 40 жилийн түүхтэй компани юм.

Тус компани зөвхөн Туркийн аврагч, гал сөнөөгч, цагдаа, цэрэг, хүнд үйлдвэрийн ажилтан зэрэг аюулгүй байдлын албаны хувцас, хэрэглэлийн дотоодын үйлдвэрлэлийн 90 хувийг дангаар хангахаас гадна ХБНГУ, Малайз  болон хөрш зэргэлдээх улс орнуудад экспортлодог байна.

Дэлхийд танигдсан хувцас, хэрэглэл үйлдвэрлэхийн тулд тус компани нь европын стандартыг нэвтрүүлэхээс гадна бар кодын болон үйлдвэрлэлийн нэгдсэн системийг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна. Мөн тус компани зөвхөн хувцас хэрэглэлийг үйлдвэрлэхээс гадна түүхий эд болсон утас ээрэх, даавуу нэхэх зэрэг үйлдвэрлэлийг явуулдаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top