Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с.  Дархадын хотгороор 19-24 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хангай,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар, 30-нд говь, тал хээрийн бүс нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 35 дугаар гудамжинд иргэн М-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 05:46 цагт хүлээн авсан. Сүхбаатар  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 05:53 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26 дугаар гудамжинд иргэн А-ын 15х16 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 05:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 05:53 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Замын-Үүд-Эдийн засгийн чөлөөт бүс”-ийн хашаанд иргэн Д-ын эзэмшлийн “Хьюндай Истана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 17:45 очиж, 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 52 дугаар гудамжинд иргэн Г-ийн 11х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 18:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 18:17 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Хөх хасганы дух” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т, Ө-45052I12II, У-94001I12II/ 11.25-ны өдрийн 10:22 цагт 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугат, Төгрөг, Тонхил сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нартай холбогдож тодруулахад тухайн газарт малчид нутагладаггүй, дээрх сумдын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Буга” багийн “Харганат” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 5 км-т, сумын төвөөс 8 км-т/ 11.24-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ явган гараад  сураггүй болсон тухай дуудлагыг 11:25-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Ар гэрийн 10 иргэн, 3 автомашинтай 11.24, 25-ны өдрүүдэд Өлгий суманд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул аймгийн Онцгой байдлын газарт ар гэрээс нь хүсэлт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 12 иргэн, 4 автомашин, нийт 21 хүн, 1 эрэлч нохой, 6 автомашинтай 11.25-ны өдрийн 23:25 цагаас эхлэн “Харганат” гэдэг газраас “Морин толгой” гэдэг газар хүртэл 30 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 11.26-ны өдрийн 03:30 цагт түр зогсоосон. 11.26-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top