1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2015.10.17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 2 автомашин, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 22:05 цагт зогсоож, 2015.10.22-ны өдрийн 07:00 цагаас эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна. Эрлийн баг ”Зөөлөн мод”, “Товог” уулуудыг самнаж дууссан, “Эмт”, “Хулст” нууруудад аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрлийн ажиллагааг явуулахаар шийдвэрлэж байгаа тухай мэдээг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э 23:00 цагт мэдэгдсэн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн МЭАЦЛ-д “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин О.Ганзоригийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжилэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-ийн 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Шивэртийн байшингийн- Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50 км/ малчин Э-ийн 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь;
Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Саригийн 5-13 тоотод иргэн Г-н зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 08:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 7 албан хаагч;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Бүтээл” ХХК-ийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 11:36 цагт Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 8 албан хаагч;
Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант багийн 1 дүгээр гудамжны 2 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 15:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 албан хаагч;
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 384 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 14:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто-Таун хотхоны барилгын хашаанд “МБД” ХХК-ийн ажилчдын цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 23:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Чандманы аманд байрлах Хийморийн овооны мод /овоолсон/ шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.22-ны өдрийн 04:19 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР