Хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулна

IMG_9542-6sinsjfpycynwvljl2bb6z8uycsr7rq62w62i0dvgow.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд тохиолдож болзошгүй гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, даван туулах, ард иргэд, айл өрх, оюутан сурагчдын гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан сургалт дадлага зохион байгуулах юм.

Мөн Онцгой байдлын газарт гамшиг осолтой тэмцэх болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, алба хаагчдын үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай аюулгүй ажиллагааны хүн нэг бүрийн хувцас, тоног төхөөрөмжийг шинэчлэх болон шинээр авахад дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллана гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top