Д.Анар дэлхийн аварга боллоо

Untitled-1-82-773x500-6t6779ln2fde5r7iw6j5csnt3aox0a5fn66x8q39pa8.jpg

    ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, Монгол улсын харцага Д.Анар “Казак кураш бөх”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-д түрүүлж, дэлхийн аварга боллоо.

   Тус тэмцээн Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд 33 орны 300 гаруй бөх оролцсон байна.

  Д.Анар нь Монголд Улсад анх удаа зохион байгуулагдсан “Казах курес бөх”-ийн Ази тивийн АШТ болон “Киргизийн курош бөх”-ийн Ази тивийн нээлттэй тэмцээнд тус тус аварга болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top