Онцгой байдлын албанаас гурав дахь генерал төрлөө

F1D60B28-DA95-4373-807E-D7C80FA99A5C-scaled.jpeg

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ.

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нарт  Бригадын генерал цол тус тус хүртээсэн юм.

  Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нар нь Онцгой байдлын албанаас төрж буй гурав дахь цэргийн дээд цолтон болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top