ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр болон ажлын хэсгийн гишүүд, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд аймгуудын Онцгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамтран ХҮДС, МСҮТ-ийн оюутан сурагчид, Баянхонгор сумын Номгон, Эрдэнэмандал, Дуурсах, Угалз, Цагаанчулуут, Гэгээн шавь, Цахир, Есөнбулаг багийн 1700 гаруй иргэнд болзошгүй аюулт үзэгдэл, осол, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, өрхийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.