1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймаг Матад суманд цас орж бага зэргийн явган шуургатай, Сүхбаатар аймаг цас орж явган шуурга шуурсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
Төлөв байдал: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн хогийн цэг дээр ”Хот тохижилт үйлчилгээ” ХХК-ийн эзэмшлийн Бульдозер Т-162 загварын тусгай механизмын мотор шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 16:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 17:06 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд иргэн Л-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 09:07 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 09:16 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт иргэн Э-гийн “Дэйвүү” загварын дунд оврын автомашинд ачсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 10:13 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд иргэн М-ийн Истана загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 4 км замыг туулан 12:15 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд иргэн М-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 13:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 4 км замыг туулан 13:19 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багт иргэн Г-гийн 6х8 хэмжээтэй байшингийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 14:38 цагт очиж байсныг 31 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд иргэн Х-гийн 6х11 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 15:48 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд иргэн О-гийн 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 17:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 17:44 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 11 дүгээр багт иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 19:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 19:32 цагт очиж 58 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд иргэн М-ийн “Хайчит” загварын автомашин машин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 21:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 21:16 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
3.Зам, тээврийн осол:
Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн замын зорчих хэсэгт “Тэс петролиум” ХХК-ийн “Дэйвүү” загварын автомашины чиргүүлийн /6 тн/ сав цоорч шатахуун асгарч байна гэсэн дуудлагыг 12:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай 8.5 км зам туулан 12:39 цагт очиж “Тэс петролиум” ХХК-ийн жолооч, иргэн Д-гийн /47 настай, эрэгтэй/ зүүн гарын 4 хуруу хөлдсөн байсныг ГССҮТөвд хүргэж өгсөн, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 22 км замыг туулан 12:48 цагт очиж 2 цаг ажиллаж аюулгүй болгосон.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэн далай 2-р баг “Зэгстэйн даваа” гэдэг газар /Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 28 км-т/ Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан “Тоёота Валдоста” загварын автомашин, Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж байсан “Ланд 200” загварын 2 автомашин мөргөлдсөн тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 28 км замыг туулан 15:11 цагт очиж 45 минут ажиллаж Г-гийн /47 настай, эмэгтэй/ цогцсыг гарган сумын эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн “Дөш-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км-т, сумын төвөөс урд зүгт 110 км-т/ тус харьяат малчин Ж руу 12.28-ны өдрийн 22:40 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн Ү /47 настай, эмэгтэй/, Баянзүрх дүүргийн харъяат иргэн Б /38 настай, эрэгтэй/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн Б /36 настай, эрэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын 3 ажилтан, ар гэрийн 4 хүн нийт 20 хүн, 5 автомашинтай 01:40 цагаас эхлэн Хэнтий аймгийн Тахилгат тосгон, Биндэр, Батширээт, Хурх сумдаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.30-ны өдрийн 11:40 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Тахилгат тосгон”-оос хойд зүгт 7 км-т “Дух” гэдэг газраас эсэн мэнд олсон.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант баг “Дэлгэр өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км-т, сумын төвөөс урд зүгт, 30 км-т/ малчин Ч /35 настай, эрэгтэй/ 12.30-ны өдрийн 07:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газраас 5 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Хэнтий аймгаас зүүн урд зүгт 50 км-т Жаргалант цайны газрын урд талаас 20:15 цагт эсэн мэнд олсон.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг баг “Арын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т/ малчин А 12.30-ны өдрийн 07:30 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 18:53 цагт хүлээн авч тус сумаас 5 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 01:40 цагт “Арын худаг” гэдэг газраас баруун зүгт 10 км-т “Хөх өндөр” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгон “Их өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт ,40 км-т/ малчин Б /70 настай, эрэгтэй/, С /70 настай, эмэгтэй/ 12.30-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг 19:14 цагт хүлээн авч ар гэрээс нь 5 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:22 цагт гэрээс нь зүүн зүгт 10 км-т “Улаан нуур“ гэдэг газраас эсэн мэнд олсон.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг /сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ “Дөрвөлж толгой” гэдэг газар иргэн Ч /24 настай, эрэгтэй/, Ч /14 настай эрэгтэй/ 1 морьтой 16:00 цагт хониндоо яваад сураггүй алга болсон дуудлагыг 12.30-ны өдрийн 19:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 3 алба хаагч, ар гэрээс нь 3 иргэн, 1 автомашинтай 20:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:18 цагт “Шар хад“ гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Усан толгой“ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80км-т/ “Портер” загварын автомашинтай 1 том хүн, 2 хүүхэд 12.29-ний өдрийн 12:00 цагт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Дөхөмийн уурхай” руу явах замдаа цасанд суусан тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 13:55 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.30-ны өдрийн 20:18 цагт Дөхөмийн уурхайгаас иргэн Л /41 настай, эрэгтэй/, Х /8 настай, эрэгтэй/, Е /16 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд олсон.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Мөнххаан уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ иргэн С /25 настай, эмэгтэй/ 16:00 цагт хониндоо явган гараад сураггүй алга болсон дуудлагыг 12.30-ны өдрийн 20:54 цагт хүлээн авч тус аймгийн Мөнххаан сумын 5 иргэн, 1 автомашинтай 21:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 01:24 цагт “Эрээн хошуу“ гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Балим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т/ иргэн Н /38 настай, эрэгтэй/ 19:00 цагт хониндоо мотоцикольтой гараад сураггүй алга болсон дуудлагыг 12.30-ны өдрийн 23:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрээс нь 1 иргэн, 1 автомашинтай 00:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан 8 дугаар багийн нутаг “Хөхүүртийн бригад” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ иргэн М-ийн “Паасаа” загварын автомашин 2 хүүхэд, 5 том хүнтэй, иргэн Э-гийн Пит загварын автомашин 5 том хүнтэй 12.30-ны өдрийн 19:00 цагт гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.31-ний шөнийн 02:06 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суман дахь Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, ар гэрээс нь 1 иргэн, нийт 8 хүн, 1 автомашинтай 02:10 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлж 04:10 цагт Түмэнцогт сумын “Тарвагатай энгэр“ гэдэг газраас 12 иргэнийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумаас Матад сумын чиглэлд /аймгийн төвөөс урд зүгт 90 км-т/ иргэн П /57 настай, эрэгтэй/, П /45 настай, эрэгтэй/ нар суудлын автомашинтай 19:00 цагт гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 03:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт баг “Чандманы Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 15 км-т, сумын төвөөс урд зүгт, 15 км-т/ малчин У /12 настай, эрэгтэй/ 12.30-ны өдрийн 17:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Мөрөн сумын Тамгын газраас 5 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Чандманы Энгэр” гэдэг газраас урагш 10 км-ээс эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Бусад: Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт “Аргалын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урагш 40 км-т/ иргэн У /35 настай, эмэгтэй/ 12.30-ны өдрийн 20:05 цагт Приүс загварын автомашинтай цасанд суусан тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч тус аймгийн Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан очиж 22:30 цагт очиж 30 минут ажиллаж гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР