Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Дорнод, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21  градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.    

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи зүүн хойноос 5-10 м/с, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  9-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 10, 11-нд зарим газраар 8-13 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын1 дүгээр багийн 1 дүгээр гудамжинд иргэн С-ын 8х4 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 08:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай  6 км зам туулан 09:04 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст  багийн “Салхин сэнс” гэдэг газар иргэн Б-ын “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 32 км зам туулан 12:25 цагт очиж, 26 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 41 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 16:50 цагт очиж   1 цаг 46 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харъяат иргэн У /46 настай, эрэгтэй/, И /40 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8 дугаар гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.6 км зам туулан 16:54 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн “Тасаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ малчин М-ийн 8х30 метрийн хэмжээтэй өвөлжөө, 30 тн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 20 км зам туулан 22:20 цагт очиж 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.        

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 17 дугаар гудамжинд “Нүнжиг” хүнсний цехд ажилладаг тус сумын харьяат иргэн У /44 настай, эмэгтэй/ 01.02-ны өдрийн 11:00-12:00 цагийн орчим утасны нэгж авах гэж ажлаасаа гарч яваад сураггүй болсон тул тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь эрэн хайх хүсэлтийг 01.05-ны өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 16 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 7 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтайтай мөн өдрийн 13:00 цагаас эхлэн Урандөш багийн “Дэлгэрмөрөн” голын дагуу “Гонгоо-Олом” гэдэг газраас “Хийморийн-Овоо” гэдэг газар хүртэл явганаар 12 км-т, автомашинтай 30 км-т, тус сумын “Цэнгэлдэх хүрээлэн”-ийн орчим 1 км2 талбайд нисгэгчгүй  нисэх төхөөрөмжөөр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул мөн өдрийн 16:45 цагт түр зогсоосон. 01.06-ны өдөр ар гэрийнхэн нь эрэн хайх шийдвэр гаргасан тул Онцгой байдлын болон Цагдаагийн алба хаагчид ямар нэгэн ажиллагаа явуулаагүй болно.

 Бусад: Баян-Өлгий аймгийн Сагсай сум 6 дугаар багийн “Даян нуур” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км, сумын төвөөс баруун урд зүгт 148 км-т/ иргэн А-ын жолоодож явсан “Стивр” загварын ачааны автомашин 2019.12.01-ний өдөр “Даян нуур” дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг 2019.12.01-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон. Автомашиныг татан гаргаж өгөх хүсэлтийг 2019.12.25-ны өдөр дахин хүлээн авч, Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 01.03-ны өдөр эхлүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 7 автомашин, нийт 38 хүн, 8 автомашинтай 01.05-ны өдрийн байдлаар нуурын усанд 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг Зил-130 загварын ачааны 3 автомашинаар татаж,  автомашины хойд талыг нуурын уснаас 50 см гаргаж, 5 тонн тоосгоос 1 тонн тоосгыг буулгасан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 01.06-ны өдөр 4 тн тоосгыг буулгасан бөгөөд автомашиныг нуурын эрэг рүү татсан боловч арал нь тасарч автомашины ачааны тэвшийг хойд тэнхлэгийн хамт эрэг дээр татан гаргасан. 01.07-ны өдөр бүхээг болон урд тэнхлэгийг татан гаргана.  /Живсэн автомашин нь нуурын эргээс 500 метр орчим зайтай, мөсний зузаан 1 метр,  ёроол нь 1 метр орчим шавартай байна./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

                

scroll to top