Нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

Undsen-logotoi-harduu-6pshq95hjxrorw7kegvuaf7glpmt3ziwj8u73tefa68-6q5ve8f03ow6ill7flqo3wlpuaexihpig6by7fwn7sw-6q6chk661z89gygjowyidaonyuvr2r6fxrc5dq80mrk.jpg

Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Аврах, гал унтраах автомашины жолооч”, “Аврагч, гал сөнөөгч”, “Холбооны бага мэргэжилтэн”-ээр иргэдийг сонгон шалгаруулж, суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Тавигдах шаардлага:

  • Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
  • Биеийн өндөр /эрэгтэй 170см дээш, эмэгтэй 165 см дээш/
  • Нас 18-25 /2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх/,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
  • “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/
  • Шивээсгүй байх,

            Онцгой байдлын ерөнхий газарт 2020 оны 01 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд бүртгэл явагдаж, судалгаанд хамрагдана. Тус иргэдийг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-д зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, эрүүл мэндийн шалгалтад орох эрх үүсэх юм.

            Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
  • Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхний хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа

Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 263561 утсаар холбогдож лавлана уу.

            Жич: Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн нөөцөд бүртгэгдсэн иргэд байгаа тул тус аймгийн иргэдийг сонгон шалгаруулалтад оруулахгүйг анхаарна уу. Мөн Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын нөөцөд холбооны бага мэргэжилтэн мэргэжлээр төгссөн иргэд байгаа тул Улаанбаатар хотоос тус мэргэжлээр сонгон шалгаруулалт явуулахгүйг анхаарна уу.

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top