Өвс, тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

IMG_8722.jpg

  Мал аж, ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Завхан аймгийн Тэс, Баянтэс, Тосонцэнгэл суманд ажиллалаа.

 Завхан аймаг 2019 оны эцэст 3849.9 мян.толгой мал тоолуулсан. Тус аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумдын 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын 10 сумын нутагт  отроор өвөлжиж  байна. Одоогийн байдлаар тус аймгийн 9 сум цагаан зудтай,  5 сум зудархуу  байгаагаас Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй,  Их-Уул, Тэлмэн суманд өвөлжилт хүндэрчээ.

Аймаг, орон нутгаас  өвс, тэжээлийн нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчны хотонд хүргэх ажлыг зохион байгуулсан байна.  

Энэ үеэр өвөлжилт хүндэрсэн Завхан аймагт эхний ээлжид  740  тонн өвс, 745 тонн тэжээл шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээллээ. Энэ өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, хүн эмнэлгийн түргэн тусламжийн машины асуудлыг шийдвэрлэх, үлийн цагаан оготнотой тэмцэх, худаг ус гаргах зардлыг шийдвэрлэх саналыг ажлын хэсгийн гишүүдэд уламжилсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top