Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагуудын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурлаа.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2020 онд:
-Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэх,
-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилтыг албаны хэмжээнд дэвшүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.