Дархан-Уул аймгийн “Од цогцолбор” сургууль болон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн аврагчид өнөөдөр Онцгой байдлын албаны музейтэй танилцлаа.
Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай уулзалт хийж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, аврагчдын ажил мэргэжлийн онцлогийн талаар мэдээлэл авч, харилцан ярилцлага өрнүүлсэн юм.
Мөн өсвөрийн аврагчид гамшгаас хамгаалах ”Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнд оролцож, шилдгүүдээ тодрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.