Шинэ коронавирусийн халдвараас сэргийлье

84617676_942759179472798_7640063232589168640_o.jpg

Коронавирус нь ихэвчлэн амьтанд тохиолддог бөгөөд маш ховор тохиолдолд амьтнаас хүнд дамждаг бүлэг вирус юм. Энэхүү вирус нь энгийн ханиадны нэгэн адил амьсгалын дээд болон дунд замын өвчинд амархан өртдөг хүмүүст халдах магадлал өндөртэй. Шинж тэмдэг нь нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах, халуурах, толгой өвдөх гэх мэт энгийн ханиадтай төстэй шинж тэмдэгүүдийг үзүүлдэг. Дархлаа султай хүмүүст болон өвчин хүндэрсэн үед энэ вирус нь уушгины хатгалгаа, бронхиттой адил цээж хөндүүрлэх, амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааг сааруулах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна.

Тархалтын хувьд амьтнаас хүнд, хүнээс хүнд ахуйн болон амьсгалын замаар дамжих боломжтой. Одоогоор энэ вирусыг дарах тодорхой эмчилгээ, вакчин байхгүй байгаа бөгөөд  олон улсын эрдэмтэд вакцин бүтээхээр идэвхтэй ажиллаж байна. Мөн өвчний шинж тэмдэгийг намжаахын тулд зарим тохиолдолд ДОХ-ын эмчилгээний үед хэрэглэдэг эм бэлдмэлүүдийг зөвлөж байгаа юм. Үүнд:

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

scroll to top