Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг Товгор багийн /сумаас 90 км, аймгийн төвөөс 75км-т/ “Холбоо тээг” гэдэг газар KIA PREGIO загварын 95-92 УНН улсын дугаартай суудлын автомашин Холбоо тээгийн булгийн намагт суусан гэсэн дуудлагыг 2015.10.30-ны өдрийн 11:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч,1 автомашинтай ажиллаж, жолооч А /37 настай, эрэгтэй/, зорчигч Ц /35 настай, эмэгтэй/, Д 35 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй болгож, автомашиныг шавраас татан гаргаж өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 461 тоотод хүүхэд угаалгын машины сэнсэнд хөлөө хавчуулаад гарч чадахгүй  байна дуудлагыг 2015.10.30-ны өдрийн 04:20 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж Б /3 настай, эмэгтэй/ угаалгын машины сэнсэнд хөлөө хавчуулсан байсныг гаргаж аюулгүй болгон 103-т хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн  “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь  2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д  хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулга багийн “Хөх хошуу” гэдэг газар /эзэн тодорхойгүй/ 1 тэмээ 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 5 дуудлагатай байлаа. 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Од хорооны 5А гудамжны 12 тоотод айлын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг  2015.10.30-ны өдрийн 08:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 45 дугаар ангийн 7 албан хаагч,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бортолгойн 44-03 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг  2015.10.30-ны өдрийн 12:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 37 дугаар гудамжны 10 тоотод эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг  2015.10.30-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дунд сайханы багийн 5-11 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 02:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Ханангийн гудамжны 2-2 тоотод хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 00:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой ослын талаар:

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Алагийн гүүр” гэдэг газар автозамын зорчих хэсэгт 34-41 УНБ улсын дугаартай суудлын автомашин, улсын дугааргүй “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Ш /48 настай, эмэгтэй/, С /47 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Дээрх иргэдийг нисдэг тэргээр Улаанбаатар хотод авч ирэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан тул “А-Жет-Авиэйшн” ХХК, “Томас-Эйр” ХХК, “МАК” ХХК, “Блю Скай-Авиэйшн” ХХК, “Геосан” ХХК, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, 337 дугаар анги зэрэг байгууллагуудад хандсанаас Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Ми-8 нисдэг тэрэг Улаанбаатар-Дорноговь аймаг-Улаанбаатарын чиглэлд 2015.10.30-ны өдрийн 06:45 цагт Улаанбаатар хотоос хөөрч Дорноговь аймгийн Сайншанд суманд 2015.10.30-ны өдрийн 08:20 цагт газардаж, мөн өдрийн 10:05 цагт аймгийн нисэх талбайгаас гэмтсэн иргэд болох  Ш /48 настай, эмэгтэй/, С /47 настай,  эмэгтэй/, У /38 настай, эрэгтэй/, Т /6 сартай, эрэгтэй/, Э /38 настай, эмэгтэй/, Б /35 настай, эмэгтэй/, ар гэрийн 2 иргэний хамт, нийт 8 иргэнийг Дорноговь-Улаанбаатарын чиглэлд хөөрч, 12:20 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх талбайд газардсан. Тус газраас НЯТТ-ын 4, ГССҮТ-ийн 2 автомашин нийт 6 түргэн тусламжийн автомашинаар өвчтөнүүдийг зөөвөрлөн ГССҮТ-д хүлээлгэн өгч эрчимт эмчилгээг эхлүүлсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн Хуучин хорооллын нутаг дэвсгэрт байрлах Автовокзалын урд автозамын зорчих хэсэгт “Fuso” загварын 62-44 СЭҮ улсын дугаартай, “Рrontеr” загварын 58-87 ДАХ улсын дугаартай ачааны 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.10.30-ны өдрийн 08:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, жолооч Э /36 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гаргаж аймгийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top