1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ 2015.10.26-ны өдөр тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны” ард “Хоёр Юүндэн” гэдэг газар ойд самар түүхээр яваад төөрсөн, сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Аврах ажиллагаа: Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Цэргийн хотхон” автобусны буудлын дэргэд газар шорооны ажил хийж байсан 2 хүн шороонд дарагдсан байна гэсэн дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 15:32 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Ц /17 настай, эрэгтэй/ шороонд цээж хөлний хэсэг дарагдсан байсныг анхны тусламж үзүүлэн аварч, иргэн Б /29 настай, эрэгтэй/ шороонд дарагдаж нас барсан байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулга багийн “Хөх хошуу” гэдэг газар /эзэн тодорхойгүй/ 1 тэмээ 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Туулайн төмбөгөр” /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, Сэргэлэн сумын 6 иргэн, 1 автомашин, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.31-ний өдрийн 19:23 цагт;
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Бэрхиин 3 өндөр” /сумаас баруун зүгт 40 км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус сумын 24 иргэн, 4 автомашинтай ажиллаж 2015.10.31-ний өдрийн 20:15 цагт тус тус ажиллаж унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5 дуудлагатай байлаа.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн “Богины” ам задгайн 6 тоотод, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 08:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 9 алба хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг гал түймэрт иргэн Ш /63 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдхүүнд хүлээлгэн өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны, Зээлийн 10 дугаар гудамжны 15/Б тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 11:39 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Таван толгойн 1 дүгээр гудамжны 8 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 15:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 1 дүгээр гудамжны 24 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 16:59 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 145 тоотод хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 04:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР