Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ 2015.10.26-ны өдөр тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр юүндэн” гэдэг газар ойд самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Өвөр гүнтийн зуслангын арын ууланд иргэн С /80 настай, эрэгтэй/ 2015.11.01-ний өдөр сураггүй болсон тухай дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 21:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч, дүүргийн Цагдаагын газрын 2 албан хаагч, ар гэрийн 25 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.11.01-ний өдрийн 22:45 цагт эсэн мэнд олсон.

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Ганцын даваа” гэдэг газар Говь-Алтай аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан шатахуун тээврийн 2 автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.01-ний өдрийн 21:45 цагт цаснаас татаж гаргасан. 

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 7 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн  “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь  2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д  хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулга багийн “Хөх хошуу” гэдэг газар /эзэн тодорхойгүй/ 1 тэмээ 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээ гудамжны 7 тоотод иргэн Т-н 5 гахай, мөн 2 гудамжны 5 тоотод иргэн М-н 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, мөн хогын цэгт 12 гахай  2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Хайлааст”-ын 18 дугаар гудамжны 425 тоотод иргэн Н-н эзэмшлийн “Төгөл” 8 нэрийн хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 22:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Борхойн” 1 дүгээр гудамжны 2 тоотод иргэн Э-н амбаар шатаж байна гэсэн дуулагыг 2015.11.01-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр  багийн 52 дугаар байрны 1 тоотод иргэн С-н өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 16:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч,

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн “Сайхан толгой” гэдэг газар Гацуурт ХХК-ийн будаа хатаадаг байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч,

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн 1 дүгээр байрны 7 тоотод иргэн Б-н байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.02-ны өдрийн 05:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан. Уг галд иргэн Б өртөж нас барсан байсныг цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.

4. Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн “Баяндаваа” гэдэг газар автозам дээр ачааны автомашин, ачааны автомашинтай мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашины эд ангид хавчуулагдсан иргэн Б /31 настай, эрэгтэй/, Г /48 настай, эмэгтэй/, Т /27 настай, эмэгтэй/ нарыг гаргаж Төв аймгийн Эрдэнэ сумын хүн эмнэлгийн эмчид хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top