Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21:56 цагт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжинд гэр хаус шатаж байна гэсэн дуудлага ирсэн.
Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраалаа.
Дуудлагын дагуу очиход иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.