1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад 2015.10.26-ны өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашин, ар гэрийн 13 хүн, 2 автомашинтай, нийт 26 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 2015.10.31-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.11.03-ны өдрийн 22:30 цагт Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т “Минж” голоо дагасан мөрийг дагаад 4 хоног яваад мөргүй болсон, цааш явах боломжгүй тул эрлийн ажиллагааг түр зогсоож, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.04-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар болсон.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай 2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган , сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутаг “Шалын худаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0306-дугаар ангийн 20 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 10 иргэн, 1 автомашин, Дачин тамсаг 21 дүгээр талбайгаас 6 иргэн, 2 автомашин нийт 48 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр ;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Барчин багийн “Мааньт” /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 12:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 170 иргэн, 9 автомашин, нийт 184 хүн 10 техник хэрэгсэлтэйгээр ;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Цагаан овоо” /сумаас зүүн зүгт 40 км-т/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.03-ны 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашин, орон нутгий 17 иргэн, 1 автомашин, Асгат сумаас 22 иргэн, 2 автомашин, нийт 59 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооны “Цайдам”-ын 1 дүгээр гудамжны 6 тоотод хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 12:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Бээжингийн гудамжинд авто машин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 19:14 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Шинэ эхлэл” ХХК-ийн хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Алтайн 2 дугаар гудамжны 169 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 20:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Уурхайчид”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 23:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 1 дүгээр хэсгийн задгайд дутуу барьсан байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 13: 55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн Овоот хорооллын 4-17 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 22:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР