ОБЕГ- ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.
Ажиллах үеэрээ сумын Онцгой комиссыг хуралдуулж, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр БНХАУ-ын Эрээн хотоос хүсэлт гаргасан Монгол Улсын 104 иргэнийг татан оруулах ажлыг зохион байгуулсан. Иргэдийг Эрээн хотод эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд хилээр нэвтрэх үед Хилийн мэргэжлийн хяналтын алба тандах давтан үзлэгийг хийхэд ямар нэг сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Мөн иргэдийг 14 хоногийн хугацаанд тандалт хийх үүднээс Замын-Үүд суманд түр байршуулаад байгаа юм. Ийнхүү иргэдийг эх оронд нь татан авах, хил орчмын орон нутагт тусгаарлах ажил Өмнөговь аймгийн Гашууншухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад хийгдэж байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, шинэ коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг баримтлах зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.