Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос 6-11 м/с, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс  нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод Дарьгангын талаар 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Цас орохгүй, салхи зүүн өмнөөс 4-9 м/с, 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 20-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар 5-10 м/с. Хүйтний эрч суларч  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж “Орос гэрэл” ХХК-ийн зайрмагны үйлдвэрийн 18х54 метрийн хэмжээтэй сендвичин барилга, 18х72 метрийн хэмжээтэй граж, иргэн Б-ын эзэмшлийн 3 “Приус-30”, иргэн Х-ын Ланд крузер-200, иргэн О-ын Ланд крузер-80, иргэн А-ийн Маяти-2, мөн импортоор орж ирсэн улсын дугаар олгогдоогүй Дует, Бонго Жи-2, Кантер, Сайн ломбард ХХК-ийн эзэмшлийн Приус-30 загварын автомашин тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 04:13 цагт очиж, хүч нэмэгдүүлж 04:25 цагт гарч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 04:28 цагт очиж, 04:52 цагт гарч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 05:06 цагт очиж, 05:16 цагт гарч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 1 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:19 цагт очиж, 05:26 цагт гарч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай 11 км замыг туулан 05:37 цагт очиж, нийт 38 алба хаагч, 10 автомашинтай 10 цаг 5 минут ажиллаж унтраасан.  

  Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 34 дүгээр гудамжинд иргэн Э-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км зам туулан 11:47 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Бумбат”-ын зуслангийн  “Задгай”-д иргэн Г-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км зам туулан 12:07 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Монлаа”-гийн 15 дугаар гудамжинд иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 14:00 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 20 дугаар гудамжинд иргэн М-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 5 км зам туулан 16:33 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн “Найрамдал”-ын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 19:19 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монел”-ын 5 дугаар гудамжинд иргэн Э-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 01:19 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг уурын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Булган аймгийн Могод сумын Баянгол багийн “Дэлэнгийн цувраа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т, Ө-47°41’24”, У-103°03’00″/ 02.16-ны өдрийн 06:06 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 06:22 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Эрдэнэчимэгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Бусад: Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон” нуур /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ тус сумын нутгаар 2019.11.16-ны өдөр салхи 16-17 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас 10 айл өрхийн 143 үхэр “Ойгон” нуурт живж хорогдсон бөгөөд үхрийн сэг зэмийг уснаас татан гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлуулсан байсан. Холбогдох мэргэжлийн байгууллага болон тус сумын Засаг даргын 2020.01.31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хорогдсон малын сэг зэмийг гаргах ажиллагааг эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашин, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 4 ажилтан, 1 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 8 ажилтан, 1 автомашин, ерөнхий боловсролын сургуулийн 12 ажилтан, 3 автомашин, хүн эмнэлгийн 8 ажилтан, 1 автомашин, цэцэрлэгийн 6 ажилтан, 1 автомашин, орон нутгийн 32 иргэн, 9 автомашин, нийт 89 хүн, 19 автомашинтайгаар ажиллаж, нийт 97 цооног ухаж,104 үхрийн сэг зэмийг  гарган 30х40 метрийн хэмжээтэй 3 метр гүн нүхэнд булсан.

5.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр багийн ”Улаан Дов” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 95 км-т/ Малчин Г /52 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 11:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Хилийн 0168 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, тус сумын 4 дүгээр багийн Засаг дарга Б.Оргодолоор ахлуулсан  6 иргэн, 1 автомашин,  тус сумын 5 дугаар багийн Засаг дарга Т.Соёл-Эрдэнээр ахлуулсан 8 иргэн, 2 автомашин, нийт 24 хүн, 4 автомашинтай  тус сумын “Цагаан булаг” гэдэг газрын 50 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 02.15-ны өдрийн 04:00 цагт түр зогсоосон. 02.15-ны өдрийн 06:00 эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн мөн өдрийн 16:30 цагт тус багийн “Бор толгой” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 25 км-т/ малчин Э-ын гэрээс эсэн мэнд олсон.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр багийн “Иргэнэ-Ус” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 80 км-т/ Малчин Н /37 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 12:00 цагийн орчим тэмээгээр малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан.  Хилийн 0168 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, тус сумын 4 дүгээр багийн Засаг дарга Б.Оргодолоор ахлуулсан  6 иргэн, 1 автомашин,  тус сумын 5 дугаар багийн Засаг дарга Т.Соёл-Эрдэнээр ахлуулсан 8 иргэн, 2 автомашин, нийт 24 хүн, 4 автомашинтай  тус сумын “Цагаан булаг” гэдэг газрын 50 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 02.15-ны өдрийн 04:00 цагт түр зогсоосон. 02.15-ны өдрийн 06:00 эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн мөн өдрийн 10:00 цагт тус сумын Замын шанд багийн “Ханги” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 20 км-т/ -аас эсэн мэнд олсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top