1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, бусад нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг Үүр голын хөндийгөөр 10-15 градус, Монгол Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэлээр 4-9 градус, говийн аймгуудын нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 0 градус орчим байна.
Төлөв байдал: 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 9, 10-нд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны “Задгай”-д иргэн Б-ийн “Френдли Март” хүнсний дэлгүүрийн 5х7 метрийн хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 08:47 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн 2 дугаар гудамжинд иргэн Д-ийн хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 12:02 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Хадат”-ын 4 дүгээр гудамжинд иргэн Т-ийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км зам туулан 15:23 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Жуков”-ын 3 дугаар гудамжинд иргэн М-ийн 15х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 11 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 16:40 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ухаа хошуу”-ын 7 дугаар гудамжинд иргэн О-ын 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 17:05 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Багануур дүүрэг 3 дугаар хорооны “Задгай”-д Иргэн Д-гийн “Хово” загварын өөрөө буулгагч шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 22:18 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР