Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 16-ныг хүртэл хязгаарлалаа

0ca38bd406727ca36f016a3881ae272a.jpg

Улсын онцгой комиссын шуурхай хуралдаанаар Монгол Улсад коронавируст халдварын анхны тохиолдол Франц Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны 07:00 цагаас 03 дугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоолоо.

Мөн иргэдийг айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Улсын онцгой комисс дахин зөвлөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top