Сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн хэмжээнд бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажилласан байна.
Аймгийн төвийн 3.5 км үерийн даланг сэргээн засварлах ажлыг “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иар гүйцэтгүүлэн ажиллажээ.
Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2.4 сая төгрөгөөр аймгийн хэмжээнд зарлан мэдээллийн дуут дохиололтой болжээ.