Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн 244 иргэнээ эх орондоо авчирлаа.
Эдгээр иргэдийг ХӨСҮТ болон “Энх саран” сувилалд 14 хоног тусгаарлах бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.