Хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдсээр байна

J1A8714.jpg

  Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос 3 сая төгрөгийг, “Монголын газарзүйн багш нарын холбоо”-оос 500 000 төгрөг, 500 ширхэг амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

  Мөн үндэсний үйлдвэрлэгч “Байгаль Үндэс” ХХК-аас 4 сая төгрөгийн өртөг бүхий 400 ширхэг дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг гардуулан өгч, хандивын аянд нэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top