Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу есөн дүүргийн онцгой байдлын хэлтэс, нийслэлийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн 201 албан хаагч, 27 хорооны 52 ажилтан, дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж байгууллагын 130 хүн, нийгмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан албан хаагчид 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хууль сурталчлах өдөрлөгийг “Тусгаар тогтнолын талбайд” 11:00-16:00 цагийн хооронд явуулав.
Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхэгийг тээврийн хэрэгслийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагч, иргэдэд тараан нийт 5600 гаруй хүнийг хамруулан ажиллалаа.