Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хандивыг хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 10 постод 180 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Алба хаагчдад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн амны хаалт, ариутгалын бодис, дархлаа дэмжих бүтээгдэхүүн болоод хоол хүнсийг хүргэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.