Улсын Онцгой комиссын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн түймэртэй тэмцэх тухай” 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/173 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, анги, салбарын бэлэн байдлыг хангуулах тухай” А/27, А/47, А/66 дугаар тушаалуудыг гаргаж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгуулагуудтай хамтран нийслэлийн ногоон бүсэд дадлага сургуулийг 3 удаа зохион байгуулж, дадлага сургуульд нийт 320 хүн, 22 техник хэрэгсэл хамрагдаж, мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад танхимын сургалтыг 16 удаа явуулж, сургалтанд 187 хүн тус тус хамрагдсан оролцсон байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсэг хамтран нийслэлийн ногоон бүсийн амуудад хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтыг давхардсан тоогоор 6 удаа зохион байгуулж, ногоон бүсийн амуудад амралт зугаалгаар зорчиж байсан иргэд, байгалийн дагалт баялаг /самар, жимс/ түүх, ашиглах зорилгоор зорчиж буй иргэдийг хамруулан шалгаж, нийт 148 иргэн, 28 тээврийн хэрэгслийг уулнаас буулгаж, иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар болон хуурайшилтын нэн аюултай үед аялал зугаалга зохион байгуулахгүй байх талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажиллалаа.
Мөн нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалтыг, мөн ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдлыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдөр, мөн 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл тус тус зохион байгуулж, шалгалтанд нийт 147 объект хамрагдаж, шалгалтын явцад 696 зөрчил илрүүлж, 100 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 80, мэдэгдэл 40, танилцуулга 5, дүгнэлт 1-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт 3 субъектыг 450.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож, иргэд, олон нийтэд 1500 ширхэг санамж материал, 1000 ширхэг зурагт хуудсыг тарааж ажилласан.
Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах болон ой, хээрийн түймэр унтраах төлөвлөгөөг тодотгож, холбогдох албан тушаалтан, иргэдэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг сурталчилж, түймэр унтраах 324 багаж хэрэгслийг бэлтгүүлэн байрлуулж, холбогдох албан тушаалтан нарт мэргэжлийн заавар зөвөлгөө өгч ажиллалаа.