Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт Баянхонгор сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 500 000 төгрөгийн өртөг бүхий хэт богино долгионы 16 гар станцыг хүлээлгэн өглөө.
Тус гар станцууд нь “Baofeng” брэндийнх бөгөөд 5w чадалтай, 136-17411Нz, 400-520MhzH зурваст ажиллах боломжтой юм.
Ингэснээр мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдлээ гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.