Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас 4-9 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас  5-10 м/с. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-7-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  6-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4 хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын 3 дугаар гудамжинд иргэн М-ын 4 ханатай гэр, улсын дугаар бүртгэлгүй, “Эксел” загварын суудлын автомашин, “Даюн” загварын мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:57 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.   

  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 12 дугаар гудамжинд иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 13:43 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.         

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Нарангийн голын 61 дүгээр гудамжинд иргэн П-ийн амбаар, 5 ханатай гэр, хашаа, өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11.5 км замыг туулан 15:09 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.       

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн “Үйлдвэрчид”-ын  5 дугаар гудамжинд иргэн Д-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 16:28 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.     

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн 23 дугаар гудамжинд иргэн Т-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 19:45 цагт очиж, 9 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайжийн 13 дугаар гудамжинд иргэн О-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 19:18 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.         

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны 384 дүгээр гармын задгайд эзэнгүй 9х12 метрийн хэмжээтэй 3 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 01:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13.5 км замыг туулан 01:46 цагт, хүч нэмэгдүүлж 01:49 цагт Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 02:11 цагт очиж, гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Буурлын шивэрт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 04.01-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 24 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 4 автомашин, 8 мотоцикл, 4 морь, нийт 67 хүн, 5 автомашин, 8 мотоцикл, 4 морьтой ажиллаж, 04.02-ны өдрийн 08:30 цагт хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 42 га талбай шатсан.    

Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Хар нүдэн” гэдэг газарт /Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, сумын төвөөс урд зүгт 18 км-т/ хээрийн түймэр гарсан тухай  дуудлагыг 04.02-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 14:25 цагт очиж, 2 цаг ажиллан мөн өдрийн 15:45 цагт хээрийн түймрийг бүрэн унтрааж, тус сумын Байгаль хамгаалагч Ж.Энхбаярт хүлээлгэн өгсөн.    

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:   

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 29 км-т, Ө-46007/00//, У-94004/00/// 04.02-ны өдрийн 11:23 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 11:37 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

   ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top